„Эв нэгдэл – Freundschaft 2015“

Монгол улс тунхагласны баярын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион явуулж байхаар шийдвэрлэсэн „Эв нэгдэл – Freundschaft 2015“ спорт өдөрлөг амжилттай болов. Тус спорт өдөрлөг энэ жил харьцангүй жижиг, тодорхой хүрээнд зөвхөн сагсан бөмбөгийн төрлөөр явагдлаа.

Дашрамд дурдахад Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэхь удаагийн тэмцээнийг 2016 онд Герман улсын монголчууд хамтран зохион байгуулахаар болсоныг МОНБЕР болон Цог багын төлөөлөл 10 дахь тэмцээний зохион явуулсан Бельгийн вант улсын Сүлд холбооноос хүлээн авсаныг та бүхэн дуулсан бөлгөө. Өнгөрсөн хугацаанд хоёр баг харилцан санал солилцоод, тус Спорт өдөрлөгийн үеэр ЭСЯ, Монбер, Буяны сэтгэлт хүү, Скай, Соёмбо, Цог, Нөхөрлөл, Хамбург, Mайдар, МИАТ, КИНО багууд төдийгүй шинээр үүсэж буй Герман улсын багууд, дэмжиж оролцох холбоод MDWK, Maidar холбоод болон бусад холбоодын төлөөлөл хүрэлцэн ирж

– Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, ойртон нөхөрлөх, харилцан суралцах зорилгоор зохиогддог бидний хүсэн хүлээдэг, улам бүр өргөжин тэлж буй, уламжлалт тэмцээнийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцан, зохион байгуулалтад орох, ажлын хэсэг үүсгэн байгуулах талаар тогтов.

Тус тэмцээнийг НЭГ УЛС – НЭГ БАГ – уриан дор явуулах боллоо.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert