Берлинийхэн болон Германы Монголчууд маань бүгдээрээ очиж дэмжээрэй
Дэлхийн Tоп-6 марафон гүйлтийн нэг „BERLIN MARATHON „-д хөнгөн атлетикийн холбоо, үндэсний шигшээ багаас дасгалжуулагч Б.Доржпалам
ОУХМ Ц.Бямбажав, (Хувийн рекорт 02:09:03 )
ОУХМ Д.Гантулга,
ОУХМ Н.Олонбаяр нар оролцоно.
48 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус маратонд 40 мянган гүйгч оролцох болжээ.
Манай Элит ангиллын 3 тамирчин маань гарааны эхэнд 9:15 д хөдлөх ба та бүхэн маань өөрийн зогсох цэгийг доорх зураг дээр KM ийг дугаарыг хараад ойролцоогоор хэдэн цагт ирхийг тооцоолно уу.
9:15 Startschuss
10 km дээр зогсож байгаа хүмүүс дээр 30 минут орчмын дараа буюу 9:45 орчимд
20 км дээр зогсож буй хүмүүсийн хажуугаар цаг орчмын дараа буюу 10:15 д хүрнэ.
Барианы зурвасд 40 км ээс хойш зогсож байгаа хүмүүс дээр 11:15- 11:25 орчимд хүрнэ гэсэн үг болно.
Манай эриний өмнөх 490 онд Марафоны ойролцоо болсон тулалдаанд афинчууд Персийн цэргийг яйр цохижээ. Энэ чухал мэдээг хүргэхээр цэрэг эр Фидиппид гүйсээр төрөлх хотдоо ирээд “Афинчууд минь баяртай мэдээ авчирлаа. Бид ялсан шүү!” гэж хэлээд үхэтхийн унав. Тэрээр 42 км 195 метр газрыг хуяг дуулгатайгаа гүйсэн ба замдаа огт зогсоогүй ажээ. Түүний энэ баатарлаг үйлсийг хүндэтгэн холын зайн гүйлтийг марафон хэмээн нэрлэсэн бөгөөд туулах зай нь яг 42 км 195 метр юм.
Марафон 1896 оноос орчин цагийн олимпийн наадмын нэгэн төрөл болж орсон. 40 км, 42.75 гэх мэт өөрчлөгдөж байгаад 1924 онд одоогийнхоо зайг тогтоод дахиж өөрчлөөгүй.
Ташрамд хэлэхэд, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос олимпийн марафон гүйлтэд оролцох эрх авах болзлын босгыг эрэгтэй гүйгчдэд 2 цаг 11 минут 30 секунд, эмэгтэйчүүдэд 2 цаг 29 минут 30 секундээр тавьсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хугацаанаас дотогш амжилт үзүүлсэн марафонч олимпод оролцох эрх авдаг юм.
2024 онд Францын олимпийн эрх авах боломж бүхий энэхүү даваанд амжилт хүсэж 2022 оны 9-сарын 25 нд болох Монгол тамирчдаа дэмжицгээе!