МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ш.Есөнтөмөр томилолтоор ХБНГУ-д ажилласан он жилүүдэдээ Цог гэр бүлд элсэн орж, спортоор нөхөрлөсөн олон жилүүдийг ардаа үджээ.
Есөөгийн маань томилолтын хугацаа дуусч эх орондоо буцаж буй тул клубын хамт олон зааландаа гарган өгч үдэж мордууллаа.
Монгол улсын агаарын тээврийн салбарын авьяаслаг инженер, салбартаа дэлхийн зэрэгт хүлээн зөвшөөрөгдсөн цөөн мэргэжилтнүүдийн нэг болох тусч нөхөрсөг, шулуун шударга зантай Есөөгийнхөө гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд, цаашдийн ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Берлин Цог Монгол спорт клуб