Манай клубын дотны найз Сагсан бөмбөгийн „МОН-ПОЛ“ клубын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Энхбаатарыг25 2016 онд Бүгд найрамдах Польш улсын Плоско хотоос хотынхоо түүхэнд бичигдэн үлдэх эрхмээр тодруулж байсан бол өнөөдөр хотын захиргаа, иргэдийн хурал, иргэдийн дунд 6 сарын турш явуулсан судалгаа, санал асуулгаар 83+ хувийн саналаар, нийт хотын албаны 27 гишүүний 100% саналтайгаар Плоск хотын хүндэт гавьяат иргэнээр тодруулсан байна.
Тус хотын хүндэт гавьяат иргэн цол хэргэмийг олгох үйл ажиллагаа өчигдөр буюу 2018 оны 10 сарын 25 ны өдөр болсон ба Монгол улсаас БНПУ-д суугаа элчин сайд Н.Батаа оролцож баяр хүргэжээ.
Энэ нь Монгол хүний үүсгэн байгуулсан клуб гадаад улс орны мэргэжлийн дээд лигад амжилттай тоглож буй анхны тохиолдол бөгөөд Монгол улсын нэр хүндийг сагсан бөмбөгөөр дамжуулан Европын улс оронд дуурсгаж буй бахдам явдал бөгөөд „МОН-ПОЛ“ Плоцк клуб-ын амжилт энэ хотын нэрийг Польшийн улсын түүхэнд үлдээсэн, энэ хүний үнэт хувь тул „МОН-ПОЛ“ клубын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Энхбаатарыг зураг тус хотын гавьяат иргэдийн самбарт ийнхүү үүрд байрших боллоо.
Сагсан бөмбөгийн „МОН-ПОЛ“ Плоцк клуб-ын эмэгтэй баг 2011-2016 онуудад Польш улсын дээд ангилалд 5 жил тасралтгүй чансаа ахиулан тоглож ирсэн бол сүүлийн 2017,2018 онуудад үндэсний дээд ЛИГийн шилдэг 6 багаар тодорсон амжилтттайгаар Польш улсдаа танигдан нэр хүндтэй клуб болоод буй билээ.
„МОН-ПОЛ“ клубыг Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдыг бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх, багш дасгалжуулагч бэлтгэх, Монгол Польшийн найрамдалт харилцааг биеийн тамир спортоор дамжуулан хот улсуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хувь нэмрээ оруулах зорилгоор 2008 онд үүсгэн байгуулж байжээ.
Өнгөрсөн хугацаанд тул клубээс хоёр орны харилцаа, Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн төдийгүй 2016 онд сагсан бөмбөгийн МОН-ПОЛ“ клуб хилийн чанадаас анх удаа сагсан бөмбөгийн дэлхийд өндөр чансаа бүхий эмэгтэй тамирчид Монгол улсад багаараа хөл тавьж нөхөрсөг тоглолт, айлчлал, хамтарсан бэлтгэл хийж байсныг энд дахин дурдахад таатай байна.
Түүнчлэн Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг чанарын өндөр түвшинд зохион байгуулах бааз суурийг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын стандартын төвшинг хангасан Molten фирмийн бөмбөгнүүдийг 2016, 2017 онд зохион байгуулагч баг, улсад тус тус хандивлаж байсан билээ.
Сагсан бөмбөгийн „МОН-ПОЛ“ клубын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Энхбаатар 2018 оноос Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй Шигшээ багт зөвлөхөөр ажиллаж эхлээд буй бөгөөд Дэлхийн тавцан Монголын эмэгтэй шигшээ баг амжилтаа цуурайтуулан гарч ирэх баярын мөч удахгүй ирэх өлзий дэмбэрэлт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд Хилийн чанад дахь Монголчуудын сор болсон бахархалт эрхэм Д.Энхбаатар танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхний дээдийг Манай Цог клуб болон нийт найз нөхдийнхөө нэрийн өмнөөс хүсээд ИХ СПОРТЫН ТЭНГЭР ТАНЫГ ҮРГЭЛЖ ИВЭЭЖ явах болтугай.
Цог Берлин Монгол спорт клубын хамт олон