Хөх толбо 2018 тэмцээний тов – Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн дундах сайн үйлсийн төлөөх 5 жилийн ойн нээлттэй тэмцээн ХБНГУ-ын Хаале хотод 2018 оны 11 – р сарын 3 наас 4 нд болно. Тус нээлттэй тэмцээн Польш улсын Вроцлов хотод зохион байгуулагдаж ирсэн ба энэ жил ХБНГУ -ийн Хаале хотод зохион байгуулагдаар шийдвэрлэсэн байна. Уг тэмцээний орлогоор Хөх толбо холбооноос Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн салбарт хандив тусламжийн үйлс зохион байгуулдаг уламжлалтай юм.
