Европ дахь Монголчуудын дунд уламжлал болох зохион байгуулагдаж ирсэн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн энэ жил БНЧУ улсын Праг хотод 2018 оны 11 сарын 02 – 04 өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд эхлэн, товоо гаргаад буйг дуулгахад таатай байна. Тус тэмцээнийг „Европ дахь монголчуудын урлаг спортын төв, ТББ“, Монгол улсаас БНЧУ – д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэй зохион байгуулах боллоо.
Тэмцээн Праг хотын эмэгтэй Евролигийн тэмцээн болдог „Краловка“ спорт зааланд болно.
Тэмцээний зохион байгуулалт, спонсор-санхүүгийн дэмжлэг болон бүхий л төрлийн хамтын ажиллагааны саналыг бид бүхэн баяртайгаар хүлээн авах болно.
Тэмцээний тухай тодорхой мэдээллийг тун удахгүй тавих болно.